
Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 11. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 25. Адъяа гараг. Суулга одтой, найман цагаан мэнгэтэй, хар бар өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Мод
Өдрийн наран 7 цаг 14 минутад мандан, 18 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Амралтын өдрийг өөртөө зориул. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх тал дээр анхаар. Чөлөөт цагаа хоосон бүү гарзад. Эрүүл мэнддээ анхаар. Өөрт зайлшгүй хэрэгтэй зүйлээрээ хичээллэ. Гэр бүлдээ бүхнээ зориул. Эргэн тойрноо аз жаргалтай байлгаж чадвал та ч тийм байж чадна. Харин гадуур айлчлах үедээ санамсаргүй танилд бүхнээ дэлгэх хэрэггүй.
ҮХЭР (4/20-5/20)
Амралтын өглөөг тайвнаар эхэлж ямар нэг зүйл хийх гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Таны зөн билэг маш хүчтэй байх бөгөөд хүнд байдалд орсон найзтайгаа уулзаж түүнд тусалж дэмжихийг хичээ. Та өнөөдөр их уян зөөлөн байгаа бөгөөд танаас тусламж хүссэн хүнд үгүй гэж хэлж чадахгүй. Хайрттайгаа гадуур гарахаас өмнө бүх зүйл бэлэн эсэхийг шалга. Хайртай хүнтэйгээ үзвэр үзэж цагийг сайхан өнгөрүүлэх нь танд урам зориг өгнө.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Цагийг тайван энгийн өнгөрөөхийг хичээ. Сайн унтаж амарч, өөрийн дуртай хоолоо хийж ид. Иог бясалгал хийх нь танд тустай. Гэрээсээ гарч, гадуур зугаал. Олон хүнтэй спортын тэмцээн үзэх, ганцаараа ууланд авирах байгальд зугаалах зэрэг нь танд дотоод амар амгаланг өгөх болно. Шинэ зүйл сурч мэдэх хүсэл оргилно. Үүнийг та зохицуулахын тулд ном унших, танин мэдэхүйн суваг үзэх хэрэг гарна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Бага зэрэг ядарч уцаартай байвал гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Сайхан ном уншиж, компьютер тоглон кино үзсэнээр таны сэтгэл сэргэх болно. Төрөл төрөгсөд мөн ойр дотнын хэн нэгэнд найдах хэрэггүй бүгдийг ганцаараа хийгээрэй. Хэрэв та гунигтай байдлаасаа гарч чадахгүй байгаа бол уран зураг зурах, ном зохиол бичиж, хөгжим зохиох зэргээр бүтээлч ажил хийх гээд оролдоод үз. Энэ бүхнийг хийсний дараа таны сэтгэл санаа дээрдэж, танд дарамт болоод байсан бүх зүйлийг өөрөөсөө авч хаяж чадна.
АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдөр мэдрэмж өндөр байна. Дэлгүүр хэсч өөртөө сайхан хувцас авна. Сонголтууд танд тааламжтай байх болно. Урлаг, уран бүтээлийн ажил урагштай байж, бизнесийн сайхан санаа төрнө. Ойр дотныхонтойгоо харьцах харьцаа маш төгс байна. Найзалж, нөхөрлөхөд энэ үе ээлтэй. Амарч өөрийнхөө алжаалаа тайлдаг зүйлээ хийж болно.
ОХИН (8/23-9/22)
Өчигдрийн аз сарниагүй хэдий ч нөөц бололцоогоо хэтрүүлэх хэрэггүй. Ураг садан болоход таатай өдөр. Илэн далангүй мөн дулаан уур амьсгал таны харилцааг дээшлүүлж өгнө. Хуучны найзууд тань таныг дурсах болно. Гэнэтийн олон зүйлс таныг хүлээж байна Өөрийн хүсэл мөрөөдлөө бодит болго. Болж буй үйл явдалд эрүүл ухаанаар ханд. Аливаа зүйлд толгойгоо алдсаны хэрэггүй. Архи дарс болон хүнд хоол хэрэглэхээс зайлсхийж, эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Од эрхэсийн нөлөөгөөр гэр бүлийн амьдралд таагүй зүйлс учирч болзошгүй. Магадгүй та хоёр өөр өөрсдийн байр суурийг хамгаалан зогсох болно. Өглөөнөөс эхлээд л таны төлөвлөгөөнд урьдчилан таамаглаагүй өөрчлөлтүүд орох болно. Энгэр зөрүүлснээс таашаал авахгүй. Гэр бүл зохиох эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой чухал асуудлуудыг хойш нь тавь. Өөрийг тань шүүмжилж буй хүнтэй бүү марга, бүү доромжил. Сайхан амрахад энэ өдрийг ашигла.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр та ядарч амрахыг хүснэ. Гэхдээ эргэн тойрны бага сага хэрэг явдлууд танд боломж өгөхгүй. Иймд энэ өдөр албан ёсны үйл хэрэгт тохиромжгүй. Ажил албаа бодохгүй байж, бүх зүйлийг умартан амарч ав. Санхүүгийн асуудлуудаа шийдэхээ хойшлуул. Гэхдээ гэр орны ажилтай зууралдахад буруугүй өдөр болно. Албан бус олон нийтийн арга хэмжээнд оролцвол тэгтэл идэвхи гаргах хэрэггүй.
НУМ (11/22-12/21)
Өчигдрийн асуудлууд таныг сорьсоор байх болно. Зөрчилтэй байдлаас гарч, асуудлыг тодорхой болгосноор ямар нэг сөрөг нөлөөллөөс гарахад тусална. Мөнгөний асуудалдаа анхааралтай ханд. Ялангуяа ямар нэг мөрийтэй тоглоомонд мөнгөө үрэхээс сэргийл. Эс тэгвээс мөнгөний асуудал таныг улам их зовоох болно. Өв хөрөнгийн асуудлаас болж гэр бүлийн харилцаанд зөрчил үүснэ.
МАТАР (12/22-1/19)
Хэт их дарамтаас өөрийгөө чөлөөлж чадвал та их зүйлийг хийж бүтээж чадна. Чухал үйлчлүүлэгчтэй харилцаагаа сайжруулж, танилын сүлжээгээ илүү өргөн болгохыг хичээ. Хувийн амьдрал тань тааламжтай байна. Хүүхдүүдтэйгээ цирк, театрт оч. Энэ нь таныг сэтгэл хангалуун болгоно. Урам зоригоор дүүрэн санаанууд тань урлагийн төсөл төлөвлөгөөнд гайхалтай хүсэл зорилгыг нэмнэ.
ХУМХ (1/20-2/18)
Гэртээ сайхан амрах өдрийг та хүсэвч санаагаар болохгүй болов уу. Цагийг ганцаараа бас төвлөрч өнгөрөөснөөр энэ өдөр ажлын үр шимийг та хүртэх болно. Иймээс хол ойрын зочдыг гэртээ ирүүлэхгүй байх аргыг өөрийн боломжоор сүвэгчил. Хэрвээ та ийм хүмүүсээс холхон шиг байж чадвал бүх ажил амжих болно. Өнөөдөр эрт, хангалттай их унтаж амарснаар маргааш юу ч болсон нүүр тулахад бэлэн байна. Хайртай хосууд хэдий муудаж магад ч хатуу үг хэлэх хэрэггүй. Тиймээс итгэл найдвараа алдах хэрэггүй.
ЗАГАС (2/19-3/20)
Од эрхэс адал явдал, аялал зугаалгыг онцолжээ. Таны сэтгэл санаа нэг баярлаж, нэг уйтгарлаж нэлээд тогтворгүй байх тул цаг заваа зөв хуваарил. Гэр бүлийн хүнийхээ талаар шийдвэр гаргахдаа болгоомжтой бай. Өнөөдөр бусадтай хөгжилдөн цагийг хөгжилтэй өнгөрөөх ба ганц бие загасууд эсрэг хүйстэнтэйгээ танилцаж, ирээдүйн ханиа ч олж болзошгүй. Гангалалгүй, өөрийнхөөрөө, энгийн бай. Шинэ хайрттайгаа гадуур зугаалахыг хүснэ.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй | ||
Үзсэн: 1424 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.