Шууд Chart

Шар хантаазтнууд Хонконг, Сингапурт аялаад ирлээ

2013-12-16 12:59:15

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай цэвэрлэдэг шар хантаазтануудын дунд “Хоггүй гудамж-Хоггүй хороо” болзолт уралдааныг зарлан дүгнэсэн. Энэ уралдаанд ажил бүтээлээрээ бусдыгаа хошуучлан шалгарч Хонконг, Сингапур улсруу  5 хоног аяалсан нийтийн эзэмшлийн зам талбайн 17 ажилтан эх орондоо ирлээ.

  Нийслэлийнхээ тохижилт, цэвэр цэмцгэр байдлын төлөө өглөөнөөс орой болтол хичээнгүйлэн зүтгэдэг Тохижилт үйлчилгээний шилдэг ажилчид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд талархал ирүүлжээ. Энэхүү талархалд “Азийн бар болсон өндөр хөгжилтэй орнуудаар аялсандаа үнэхээр баяртай байна. Хотын өнгө үзэмж, ногоон байгууламж, гайхамшигтай өндөр барилга, амьтны хүрээлэн, далайн парк, усан онгоц, дүүжин гүүр гээд бидний үзсэн харсан болгон гайхалтай сайхан байлаа. Алдартай хүмүүс л очдог гэж боддог байсан газруудаар аялахад зүүд биш байгаа даа  гэж бодогдож байлаа. Ажил нэгт нөхөдтэйгээ танилцаж бие биенийхээ сэтгэгдлийг сонсон, туршлага судалж, инээд хөөр, баяр баяслаар дүүрэн явсан 5 өдрийн аялалаа хэзээ ч мартахгүй. Энэ аялал бидэнд урам зориг, эрч хүч, цаашид улам сайн ажиллах хүсэл сэтгэл нэмлээ. Зуны халуунд наршин, өвлийн хүйтэнд даардаг бидний ажлыг үнэлэн, энэ сайхан аялалыг санаачлан зохион байгуулсан бүх хүнд баярласан талархсанаа илэрхийлье. Цаашид нийслэлийнхээ өнгө үзэмжинд санаа тавьж, өдөр шөнөгүй ажилладаг олон шар хантаазтан бидний адил баярлана гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлээ.

Нийтэлсэн: Web admin

Шар хантаазтнууд Хонконг, Сингапурт аялаад ирлээ  
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй