![](/uploads/201312/news/thumb/a26bdacf02324f66308792147375736f_x3.jpg)
“976” галерей дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлын эх хувийг анх удаа дэлгэн харуулна.
Үзэсгэлэнгийн хүрээнд Сальвадор Дали, Виктор Вазарели, Жорж Брак, Сэм Фрэнсис, Карл Отто Гёц, Мэл Рамос, Валтер Вомака, Хэнри Мүүр, А.Р.Пенк, Ханс Хартунг, Фернанд Лежер, Отто Пийнэ, Антони Тапиес нарын дэлхийд данстай, сод уран бүтээлчдийн бар зургийн 23 ажлын эх хувийг Монголын урлаг сонирхогчид, олон нийтэд анх удаа дэлгэх юм.
Үзэсгэлэн энэ сарын 15-нд хувийн хаалттай үзвэр, 16-нд Vernissage буюу нээлтийн өмнөх ёслол, харин 17-оос 2014 оны нэгдүгээр сарын 4 хүртэл олон нийтэд төлбөртэй үзвэр үзүүлэх аж. Эдгээр уран бүтээлүүд нь Германы иргэн, Доктор Гуннар Энгхусений цуглуулгын дээжис юм байна.
Дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлын эх хувийг дэлгэнэ | ||
Үзсэн: 1040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.