Шууд Chart

“Анод”-ын удирдлагуудын гомдлыг лхагва гарагт хэлэлцэнэ

2013-07-01 17:11:52

“Анод”-ын удирдлагуудын гомдлыг лхагва гарагт буюу энэ сарын 3-нд хэлэлцэхээр болсон байна.

1200 гаруй хувьцаа эзэмшигчдийнхээ мөнгийг хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж шүүхээс ял сонссон “Анод” банкны удирдлагууд болох Н.Даваа, Э.Гүр-Аранз нар гомдлоо Дээд шүүхэд гаргаснаар дахин хэлцэгдэхээр болж байгаа аж.
 
Н.Даваа, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд Нийслэлийн шүүхэд болсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг нь хэвээр үлдээж Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт тус бүр таван жил, Н.Даваа, Л.Уламбаярт нарт гурван жилийн хорих ял оноосон юм.
 
Нийтэлсэн: Мөнхөө

“Анод”-ын удирдлагуудын гомдлыг лхагва гарагт хэлэлцэнэ  
Үзсэн: 2189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй