Шууд Chart

Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг сайжруулна

2013-12-16 13:33:01

Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулахад зориулсан 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Азийн хөгжлийн банк (АХБ), Япон улсын Засгийн газар болон Монгол улсын Засгийн газрын төлөөлөл өнгөрсөн Баасан гарагт гарын үсэг зурлаа.

Японы ядуурлыг бууруулах сангаас олгож АХБ-аас захиран зарцуулах энэхүү буцалтгүй тусламж нь тус улсын эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн чадавхийг институцын болон хүний нөөцийн хувьд бэхжүүлж засаглалыг сайжруулахад зориулагдана гэж АХБ-наас мэдээллээ.

Энэхүү буцалтгүй тусламжийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн даатгалын бодлого, удирдлага, засаглал, чадавхи бэхжүүлэх чиглэлээр өндөр мэргэшсэн, төслийн зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг бүхий мэргэжилтнүүдийг АХБ сонгон ажиллуулах юм.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг сайжруулна   
Үзсэн: 1120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй