Шууд Chart

Үзэмчин түмэн "Жилийн цай"-гаа ууцгаалаа

2018-03-13 12:55:10

Дорнод аймагт Халх, Буриад, Барга, Үзэмчин зон олон амьдран суудаг. Цагаан сарын шинэлгээ, ёсолгооны гол үйл явдлууд эхний гурван өдөрт багтах боловч арван тавныг хүртэл харилцан айлчлах, ирсэн гийчдийг хоол цайгаар дайлж, өврийн бэлэг өгөх, янз бүрийн тоглоом наадгайгаар наадах, дуу хуур болж ерөөл магтаал хэлэлцэх зэргүүд үргэлжилсээр байдаг.

Ер нь Цагаан сарын ёсолгооны төгсгөл нь айл бүр, хот саахалтынхаа нийт хүмүүсийг гэртээ урьж “Жилийн цай” уулгах өвөрмөц сонирхолтой дайллагаар шувтарч, “жилийн цээр гаргах” гэж нутаг сэлгэж нүүснээр сая өндөрлөдөг.

"Жилийн цай" уулгах айл өөрсдийн хишиг сайн өдөр буюу ивээл өдрийг сонгон тааруулж, хотныхоо бүх айлд очиж бүх хүмүүсийг нь урьж, тэдний аягыг гэртээ аваачдаг байна.

Энэ нь хүн дайлах аяга, таваг хүрэлцээгүйдээ ч бус бүх хүнийг гэртээ аваачиж дайлах гэсэн өвөрмөц арга аж. Жил бүр болдог Үзэмчин түмний жилийн цай уух ардын уламжлалт үйл ажиллагаанд оролцож үзэмчин түмний уламжлалт үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлж байгаа Баянтүмэн сумын гуравдугаар багийн малчин Х.Сээвэнгийнд Баянтүмэн сумын удирдлагууд, зон олон очиж цайлцгаажээ.

Б.Отгонбавуу


Үзэмчин түмэн "Жилийн цай"-гаа ууцгаалаа  
Үзсэн: 1411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй