Шууд Chart

Н.Ганбаатар агсны нэрэмжит тэмцээн болно

2013-12-16 13:54:25

“Тулгат” клубыг үндэслэгч, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Н.Ганбаатар агсны нэрэмжит чөлөөт бөхийн хөнгөн жингийн аварга шалгаруулах тэмцээн  маргааш  “Буянт Ухаа” спорт цогцолборт эхэлнэ.

Тэмцээнд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хөнгөн дөрвөн жингийн шилдэг бөхчүүд оролцдог бөгөөд албан ёсны хүндэтгэлийн арга хэмжээгээр эхлэх аж. Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Батбаяр, С.Боргил нарын нэгэн үе Монголын чөлөөт бөхийн нүүр царай болж явсан шилдэг бөхчүүдийг бэлтгэн гаргасан Н.Ганбаатар агсны шавь нар багшийнхаа нэрэмжит тэмцээнийг гурван жилийн өмнөөс зохион байгуулж эхэлсэн юм.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Н.Ганбаатар агсны нэрэмжит тэмцээн болно   
Үзсэн: 1322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй