Шууд Chart

Хүүхэлдэйн театрынхан багачууддаа бэлэг бэлджээ

2013-12-16 14:21:52

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид шинэ жилээр багачууддаа барих бэлгээ бэлтгээд тун завгүй байна. Тэд  1-5 настнууддаа зориулж, С.Маршакын “Тэнэг бяцхан хулгана” үлгэрийг энэ сарын 21-нд бага тайзнаа тоглоно.

 Ээжийнхээ үгэнд ордоггүй эрх хулганын түүхээр хүүхдүүдэд ээж, аавынхаа үгэнд орохгүй бол юу тохиолдож болохыг үзүүлэхээс гадна эцэг, эхчүүдэд хүүхдээ зөв хүмүүжүүлэхийг сануулах тус үлгэрийн эрх хулганын дүрд  Д.Энхбат тоглосон бол ээжийнх нь дүрийг Н.Эрдэнэцэцэг бүтээж байна.
 
Мөн тус театрынхан “Одноос төрсөн ханхүү” жүжгийг энэ сарын 25-нд их тайзнаа толилуулна.
Хайр энэрэл, шударга байхыг сургасан тус жүжгийн ханхүүгийн дүрд Г.Гандөш тогложээ.
 
Жүжгүүдийн найруулагчаар М.Ариунтуяа, зураачаар В.Энх-Амгалан, Б.Бямбацэрэн нар ажиллаж байна.
Хөгжмийг нь УГЗ Г.Энхбаяр, Э.Базарханд нар зохиожээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хүүхэлдэйн театрынхан багачууддаа бэлэг бэлджээ  
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй