Шууд Chart

“Урал 375 АМ” маркийн автомашиныг бүрэн тоноглож ашиглах боллоо

2018-03-16 10:04:57

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас туулах чадвар сайтай “Урал 375 АМ” маркийн автомашиныг команд штабын зориулалтаар ашиглах зорилгоор тусгай техник, тоноглолоор тоноглож бэлэн болгон ажиллагаанд орууллаа.

Уг автомашинд 6-8 алба хаагчид ажиллах, амарч байрлах 4 ширхэг ор, явуулын нөхцөлд ая тухтай байдлыг хангах зориулалтаар дотор ханыг ширмэл бүрээсээр доторлож, обектыг хянах 4 чиглэлийн хяналтын камер, удирдлагын бүрэлдэхүүн ажиллах компьютер, принтер, хувцасны шкаф, холбоо мэдээллээр хангах зориулалтын холбооны хэрэгсэлүүд, суурин станц, ажлын ширээ, шаардлагатай тусгай хэрэгсэл багаж хэрэгслийг нөөцлөх 3 нөөцийн сав, шөнийн цагаар үзэгдэх орчны харах хүрээг сайжруулах зорилгоор лед-бар гэрэл, өөрийгөө цахилгаанаар хангах нарны үүсгүүр, 220 вт-ийн цахилгаан үүсгэвэр зэрэг тусгай тоноглолыг суурилуулж, гадна талыг нь POLICE бичиглэл, цагаан, цэнхэр өнгөөр будсан байна.

Цаашид тус албанаас явуулын засвар, үйлчилгээний машин, явуулын гал тогоо, хөдөлгөөнт хяналтын автомашинуудыг хийж тоноглохоор төлөвлөж байна.






“Урал 375 АМ” маркийн автомашиныг бүрэн тоноглож ашиглах боллоо  
Үзсэн: 1602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй