Шууд Chart

Индонезийн хууль тогтоогчид Авлигатай тэмцэх газрын эсрэг хэрэг үүсгэх боломжтой

2018-03-16 10:18:53

Индонезийн Үндсэн хуулийн шүүх Төлөөлөгчдийн танхимын зүгээс Авлигатай тэмцэх газрын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэх эрхийг хэвээр үлдээлээ. 2014 онд батлагдсан Хууль сахиулах байгууллагуудын тухай хуулиар Төлөөлөгчдийн танхим үйл ажиллагаа нь иргэдийн эрх ашигт нийцэхгүй байгаа хууль сахиулах байгууллагуудын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй болсон.

Гэвч шинжээчид болон иргэний нийгмийн зүгээс энэхүү хуулийг дан ганц Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сулруулах гэсэн оролдлого хэмээн хурцаар шүүмжилж, тэмцэж байсан юм. Шүүхэд дээрх гомдлыг Авлигатай тэмцэх газрын бүх ажилтнууд Индонезийн хуулийн сургуулиудын багш оюутнуудын хамт гаргасан ажээ. Тэд Авлигатай тэмцэх газар нь улсыг удирдах эрх бүхий байгууллага биш харин бие даан, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг тул Төлөөлөгчдийн танхимын удирдлагад багтах ёсгүй гэх зарга үүсгэсэн ч шүүхэд ялалт байгуулж чадсангүй.


Индонезийн хууль тогтоогчид Авлигатай тэмцэх газрын эсрэг хэрэг үүсгэх боломжтой  
Үзсэн: 1069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй