Шууд Chart

Сайд Ч.Улаан, Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлтийг өргөн барина

2013-12-16 15:51:45

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулиудын төсөл болон цаг үеийн асуудлаар байр сууриа нэгтгэлээ.

Хуралдаанаар улсын нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын зарим гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хөндөн ярилцжээ. Тухайлбал, эдийн засаг, төсвийн асуудал хариуцаж буй Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт хариуцлага тооцох хүсэлтэд МАН-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурж, өнөөдөр УИХ-ын даргад өргөн барихаар тогтсон байна.
 
Мөн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн удаах асуудал нь Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлахаас өмнө тусгайлан ажлын хэсэг байгуулж, малчид, иргэдийн санал бодлыг сонсож, олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийх хэрэгтэй гэж үзлээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Сайд Ч.Улаан, Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлтийг өргөн барина  
Үзсэн: 1230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй