НҮБ Сирид үзүүлэх хүмүүнлэгийн тусламжид зориулж 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор зорьж байгаагаа зарлалаа. НҮБ-ын тооцоогоор 2014 онд тус улсын 22.4 сая хүн амын бараг гуравны хоёрт нь хүмүүнлэгийн тусламж шаардагдах ажээ. Үүнтэй зэрэгцээд International Rescue Committee байгууллагаас гаргасан судалгааны дүнгээс үзэхэд Сирийн иргэдэд өлсгөлөнгийн аюул нүүрлээд байна.
Тухайлбал зарим хот суурингуудад талхны үнэ 5 дахин өсчээ. Мөн судалгаанд оролцсон Сирийн 5 иргэн тутмын 4 нь хоол хүнс дуусч байгаа нь хамгийн их санаа зовоосон асуудал гэж хариулсан байна. НҮБ 6.5 тэрбум ам.долларыг хандивлагч орнуудаас цуглуулж чадвал үүний 2.3 тэрбумыг Сирид амьдарч байгаа иргэдэд, үлдсэн 4.2 тэрбумыг нь хөрш орнууд руугаа дүрвэн гарсан иргэдэд зарцуулах ажээ.
НҮБ өнгөрсөн 6-р сард хүмүүнлэгийн тусламжид зориулж 4.4 тэрбум ам.доллар босгох зорилт дэвшүүлсэн бөгөөд одоогоор үүний 60 хувийг л цуглуулаад байгаа юм байна. Тус байгууллагын тооцоогоор Сирид 2011 оны 3-р сард зөрчил үймээн дэгдсэнээс хойш гэр орноосоо дүрвэсэн иргэдийн тоо 6.3 саяд хүрчээ. Үүнээс гадна Турк Ливан зэрэг хөрш улсууд руу 2 сая гаруй хүн дүрвэн гараад байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
НҮБ Сирийн иргэдэд олгох тусламжид 6.5 тэрбум ам.доллар хандивлахыг уриалав | ||
Үзсэн: 1015 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.