Шууд Chart

Харшийн сүлд модны наадам энэ сарын 26-нд болно

2013-12-17 10:07:14

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хүүхдийн харшийн сүлд модны наадам” зохион байгуулах тухай А/1049 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдэд зориулан “Хүүхдийн харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгуулах гэж байна.
 
Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмаар Хүүхдийн ордны авъяаслаг багачууд шинэ жилийн баярын концертоо толилуулдаг бөгөөд сүлд модны наадамд оролцох хүүхдүүдийн бэлэгний зардалд шаардагдах 20 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргаж байгаа юм. Энэ жилийн 1000 хүүхдийн харшийн сүлд модны наадам 12 сарын 26-ны өдөр 12:00 цагаас Монголын Хүүхдийн ордонд болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийтэлсэн: Web admin

Харшийн сүлд модны наадам энэ сарын 26-нд болно  
Үзсэн: 1154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй