Сингапурын нэгэн тосгоны зөвлөлийн ерөнхий менежер бөгөөд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, 25 үйлдэлтэй авлигын хэрэгт холбогдон хүнийг шийтгэсэн тухай Страйтс таймс сонин өнгөрсөн лхагва гарагт мэдээлсэн байна.
Компаниудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хариуд нь 107 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хахууль авсан гэх хэрэгт Вонг Чэ Мэнг гэгч холбогджээ. Тодруулбал, түүнийг хоол унданд оруулах, зугаацуулах, автомашин, утас худалдан авч өгөх, бэрийг нь ажилд оруулах зэргээр хахуулийн мөнгийг нь түүнд зарцуулсан юм байна.
Хахууль өгсөн гэх компаниудын захирлууд болох Чиа Син Лан, Ип Фонг Ин нар хамтран түүнд автомашин худалдан авахад нь 13,500 ам.долларын хөнгөлөлт үзүүлжээ. Тосгоны гэрээ, хэлэлцээрийн асуудлыг зүй бусаар шийдвэрлэж буй талаар Вонгтой холбоотой гомдол ирсний дагуу түүнийг 2016 оны 9 дүгээр сард ажлаас нь халсан байна. Үргэлжлүүлэн түүнийг 2016 оны 12 дугаар сард Авлигын гэмт хэргийг шалгах товчооноос шалгаж эхэлжээ.
Авлигын гэмт хэргийн 25 үйлдэлтэй төрийн албан хаагчийг шийтгэжээ | ||
Үзсэн: 1298 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.