Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд ...

2018-03-22 11:59:18

Өнөөдөр 2018 оны 3 дугаар сарын 22. Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон зарим онцлох үйл явдлаас хүргэж байна.

- 1829 оны энэ өдөр Их Британи, Франц, Оросын тал Лондонгийн протоколыг баталж улмаар Грекийн хилийн зурвасыг тогтоожээ.

- 1872 оны энэ өдөр Аливаа нэгэн ажил, албан тушаал хүйсийн тэнцвэрийг хуульчилсан АНУ-ын анхны мужаар Иллиной муж тодорчээ.

- 1894 оны энэ өдөр Хоккейн спортын түүхэнд Стенлигийн цомын төлөөх анхны плей-оффын тоглолт эхэлсэн байна.

- 1916 оны энэ өдөр Хятадын түүхэн дэх сүүлчийн эзэн хаан Юань Шикай эрх ямбаасаа татгалзаж, Бүгд найрамдах Хятад улс шинээр эмхлэгдэн байгуулагджээ.

- 1972 оны энэ өдөр АНУ-ын Конгресс Хүний эрхийн тэгш байдлын тухай хуулийг соёрхон баталж, улмаар АНУ-ын бүх муж даяар хэрэгжүүлэхээр болжээ.

- 1992 оны энэ өдөр Албани улсад сонгууль болж Албанийн коммунист нам ялагдал хүлээж, Ардчилсан нам ялалт байгуулжээ. Ингэснээр тус улсад коммунизм нуран унасан юм.

- 1995 оны энэ өдөр сансарт 438 хоног байж рекорд тогтоосон Оросын сансрын нисэгч Валерий Поляков эх дэлхийдээ газарджээ ...


Энэ өдөр дэлхийн түүхэнд ...  
Үзсэн: 1374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй