Шууд Chart

Медалийн чанараар III байрт шалгарчээ

2013-12-17 12:00:13

БНХАУ-ын Хайнан хотноо болсон Азийн аварга шалгаруулах  жүдо бөхийн тэмцээнээс Монголын жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж, медалийн чанараар гуравдугаар байрт шалгарчээ.

Тэмцээнд нийт 24 орны 300 гаруй залуу жүдочид өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдийн 63 кг-д МУБИС-ийн тамирчин Б.Ганхайч, +100 кг-ийн жинд Хангарьд Спорт хорооны тамирчин Ө.Дүүрэнбаяр нар алтан медаль хүртсэн байна.
 
Мөн эмэгтэйчүүдийн 44 кг-ийн жинд өрсөлдсөн Женко клубын тамирчин Г.Наранцэцэг мөнгөн медаль хүртжээ.
 
Монголын жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар Онцгой байдлын ерөнхий газрын Аврагч Спорт хорооны дасгалжуулагч Ц.Шийрэв, Женко клубын дасгалжуулагч Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Энхбаяр, Боржин клубын дасгалжуулагч Д.Алтанцэцэг нар ажилласан байна. Мөн тэмцээнд Олон улсын шүүгч Д.Маралгэрэл шүүгчээр ажилласан аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Медалийн чанараар III байрт шалгарчээ  
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй