Шууд Chart

Саудын Араб авлигатай тэмцэх ажлаа зогсоохгүй

2018-03-23 10:12:42

Саудын Арабын эрх бүхий байгууллагууд авлигын үзэгдлийг нэг мөр үгүй болох хүртэл тэмцлээ зогсоохгүй гэж тус улсын Ерөнхий прокурор өнгөрсөн лхагва гарагт хэлсэн байна.

“Хамтран ажиллах сонирхолтой бүх байгууллагуудад Прокурорын газрын үүд нээлттэй” гэж нэмж хэлжээ. Түүнчлэн тэрээр хээл хахуулийн гэмт хэргийг шалгах байгууллага хоорондын сүлжээ байгуулах гэж байгаагаа танилцуулсан байна.

Авлигын эсрэг кампанит ажлынхаа хүрээнд тус улсын эрх бүхий байгууллагууд өнгөрсөн оны 11 дүгээр сард шалгалт явуулж, хааны гэр бүл, Засгийн газрын сайд, бизнес эрхлэгчдийг шалгаж, байцаасан тухай хэвлэл мэдээллээр мэдээлж байсан билээ. Тэдний дийлэнх нь суллагдсан бөгөөд эрх бүхий байгууллагын мэдээлснээр шүүхийн бус замаар тэднээс 107 орчим тэрбум ам.долларыг хураан авчээ.


Саудын Араб авлигатай тэмцэх ажлаа зогсоохгүй  
Үзсэн: 1503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
mongol [202.21.100.xxx] 2018-03-23 14:36
manaix avilgaltai temtsej chadaxguigees xoish iim medee bitgii gargaj baildaa oorsdiigoo doromjilson bolno zugeer nuden balai chix ni duliil baij bai

Бидэнтэй нэгдээрэй