Шууд Chart

Авлигын эсрэг кампанит ажлын хамрах хүрээ илүү өргөн боллоо

2018-03-23 10:25:50

Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг төрийн албан тушаалтнуудад болон намын гишүүдэд хяналт тавих чиг үүрэгтэй Хятад Улсын Үндэсний хяналтын хороо байгуулагдсан талаар өмнө нь мэдээлж байсан.

Сахилга батыг хянан шалгах хорооны гүйцэтгэж байсан чиг үүргийг энэ байгууллага хариуцан авсан бөгөөд одоо хээл хахууль, төрийн хөрөнгө завших зэрэг авлигын шинжтэй гэмт үйлдлүүдийг шалгаж, гэм буруутай этгээдүүдийг ажлаас нь чөлөөлж, хэргийг нь шүүхэд шилжүүлэх эрхтэй болж өргөжжээ.

Уг байгууллагыг Сахилга батыг хянан шалгах хорооны орлогч даргаар өмнө нь ажиллаж байсан Яанг Шиаду толгойлно.

Зарим хүмүүсийн хэлж байгаагаар, энэ байгууллага Дээд шүүхээс илүү эрх мэдэлтэй, тухайлбал, хяналт тавих, шалгах, шийтгэх эрх мэдэлтэй юм байна. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгах, тэдний хөрөнгийг битүүмжилж, хураан авах эрхтэй гэнэ.

Хятадын Коммунист намын төлөөлөгчийн мэдээлснээр, авлигатай тэмцэхэд шаардлагатай бүх эрх мэдлийг энэ байгууллагад олгосон бөгөөд түүний үйл ажиллагаанд дотоодын болон гадны хяналт тавина гэжээ.


Авлигын эсрэг кампанит ажлын хамрах хүрээ илүү өргөн боллоо  
Үзсэн: 1754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй