![](/uploads/201312/news/thumb/dfeccff5f7fd2f0a0bb999520523c50d_x3.gif)
Монголбанкнаас долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригт валютын ханшийг тогтворжуулах зорилгоор дуудлага худалдаа зохион байгуулдаг.
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 11 сая ам.доллар худалдах, 20 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна.
Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй аж. Мөн арилжааны банкууд 12.3 сая ам.доллар худалдан авах, 10 сая ам.доллар худалдах своп, 20 сая юанийн своп хэлцэл хийх санал тус тус ирүүлжээ. Монголбанкны зүгээс юанийн своп хэлцлийг 100 хувь биелүүлжээ
Монголбанк худалдаанд оролцсонгүй | ||
Үзсэн: 985 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.