Шууд Chart

Гишүүдийг хурууны хээгээр бүртгэнэ

2013-12-17 14:52:53

УИХ-ын дарга  чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн ирцийг хангалттай төвшинд хүргэхийн тулд хурууны хээгээр бүртгэх шинэ журмыг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.

Тэгвэл уг шинэ журам ирэх Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас эхлэн мөрдөгдөхөөр болжээ.  Чуулганы хуралдаанд оролцох гишүүн эхлээд хурууны хээгээ бүртгүүлж, дараа нь УИХ-ын даргаас картаа авснаар хуулийн төсөлд санал өгөх эрхтэй болох юм.
 
Мөн товлосон  цагтаа ирж, хурууны хээгээ бүртгүүлэн, картаа авсан гишүүний хувьд хамгийн түрүүнд асуулт тавих, саналаа хэлэх эрх эдлэх юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Гишүүдийг хурууны хээгээр бүртгэнэ   
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2013-12-17 15:22
дөнгөж одоо л уу гэхдээ яах вэ дээ. байгууллагууд аль хэдийн ингэж бүртгэж байгааг та нар мэдэж байгаа юу

Бидэнтэй нэгдээрэй