Шууд Chart

Хийлч Дээгийгийн тоглолт болно

2013-12-17 15:16:29

"Улаанбаатар" чуулга 2013 оны өвөл цагийн нээлтийн концертоо энэ сарын 20, 21-нд 19.00 цагаас үзэгчдийн хүсэлтээр дахин тоглох юм.

20-ны өдөр тоглох эхний концерт нь тус чуулгын урлагийн мастеруудын тоглолт болно.  Энд олон жанрын дуу, хөгжим, бүжиг, циркийн үзүүлбэр, гавьяат жүжигчин Г.Хонгорзул, С.Ганзориг, "Хангарьд" үндэсний хөгжмийн найрал, "Их монгол" этник групп, хийлч Дээгий болон бүжгийн гайхамшгийг мэдрэх боломжтой аж.
 
Дараагийн концерт буюу 21-ний өдөр Соёлын тэргүүний ажилтан, хийлч Дээгийгийн шинэ жилийн баярт зориулсан "Шинэ жилийн үдэш" тоглолт болно.  
 
Тэрээр 12 дугаар сарын 9-нд ОХУ-ын Иркутск хотноо "Degi music" нэртэй концертоо тоглоод ирсэн билээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хийлч Дээгийгийн тоглолт болно  
Үзсэн: 1119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-12-17 16:58
huuramch deegii gar barigch

Бидэнтэй нэгдээрэй