Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2013-12-18 08:57:03

09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “А” танхимд

09.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд

09:00 цагаас МХЕГ-ын Даргын зөвлөлийн хуралтай. Тус хурлаар Радио, телевизийн сүлжээний газар ТӨҮГ-т хийсэн хяналт шалгалтын дүн
10:00 цагаас төвлөрсөн дулааны эх үүсвэрийн барилга байгууламж, шугам сүлжээнд хийсэн хяналт шалгалтын дүн
10:40 цагаас согтууруулах ундааны үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүн
13:00 цагаас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүн
13:40 цагаас сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг тус тус хэлэлцэнэ. Утас 261425

10:00 цагаас Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Агаарын Довтолгооноос Хамгаалах Цэргийн Командлагч асан, Бригадын Генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнийг шүүх хурал Сүхбаатар Дүүргийн Шүүхийн Эрүүгийн Танхимд эхэлнэ.

11:00 цагаас ГССҮТ-ийн удирдлагууд Хэвлэлийн хүрээлэнд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагаас Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг ХААГ-аас  “Шилэн тендер” сэдвээр сэтгүүлчидтэй хийх уулзалт Худалдан Авах Ажиллагааны Газрын Хурлын танхимд зохион байгуулна. Цахим худалдан авалт, цахим дэлгүүр, шилэн тендерийн талаар танилцуулга хийнэ. Утас: 99102331, 88115327

11:00 цагаас  Монгол ньюсд “DOZ intertainment”-ийн шинэ уран бүтээл “Кино шиг амьдрал” киноны нээлтэд зориулсан хэвлэлийн хурал болно.

11:30 цагаас Монгол ньюсд  МСЭ-ийн Гүйцэтгэх зөв лөлөөс “Монголын сэтгүүл зүйн салбарын 2013 оны шилдгийн шилдэг”-ийг шалгаруулах уралдааны талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагаас  УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Шударга ёс” эвслийн бүлгийн сайд нарыг огцруулахгүй гэсэн байр суурийг эсэргүүцэж Төрийн ордонд мэдээлэл хийнэ.

12:00 цагаас  “МУИС-д ардчилалыг сэргээх түр хороо”-ноос Монгол ньюсд хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:30 цагаас Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн “Эко элч-2013” шагнал гардуулах ёслолын ажиллагааны талаарх мэдээлэл хийнэ.

13:00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаан  “А” танхимд

13:00 цагаас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулах “Ядуурал ба эрүүл мэнд” сэдэвт нээлттэй сонсгол Төрийн ордны "Б" танхимд

13:00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “В” танхимд

13:30 цагаас  Гурван улсын хамтарсан Төмөр замын хөгжлийн талаарх зөвлөгөөн Их Тэнгэр цогцолборт болно. Хурлаар Монголын төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, гурван улс хэрхэн хамтран ажиллах талаар ярилцах бөгөөд төмөр замын царигийн асуудлыг ч ярилцах ажээ.

14:00 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Нийслэлийн өмчийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн төсөл, Нийслэлийн дүүрэг, хороодод эрүүл аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох тухай, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх журмын төслийг хэлэлцэнэ. Холбогдох утас: 91040607, 325044

14:00 цагаас  "Оюутны өргөө" /1000 оюутны байр/ цогцолборын нээлтийн арга хэмжээ болно.

15:00 цагаас Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржийн өрөөнд

Нийтэлсэн: Web admin

Өнөөдөр болох үйл явдлууд  
Үзсэн: 1533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй