Шууд Chart

481.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлжээ

2013-12-18 10:00:53

Монгол улсын Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг өнгөрсөн зургаадугаар сараас  хэрэгжүүлж эхэлсэн. Өмнө олгосон ипотекийн зээлээс 798 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16923 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 481.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

 Иргэд 755.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 12106 иргэнд 694.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.
 
Одоогоор зээл хэвийн үргэлжилж байгаа бөгөөд энэ оны зээл олголт 25-ны өдрөөр дуусгавар болох аж. Харин ирэх оны нэгдүгээр сарын 15-аас хойш дахин олгогдож эхлэх бөгөөд энэ хооронд арилжааны банкууд жилийн эцсийн тайлангаа гарган, нэгтгэх ажил явагдах юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

481.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлжээ  
Үзсэн: 1195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй