Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас “Хуулийн хэрэгжилт“ арга хэмжээний хүрээнд Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Автотээврийн төвтэй хамтран Есөнбулаг сумд такси үйлчилгээ эрхэлдэг иргэдэд “Хууль бидний амьдралд” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад хамрагдсан 80 хүнд Зөрчлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудаас сургалт мэдээллийг хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсож ярилцав. Мөн сургалтад хамрагдсан иргэдийн дунд хууль, эрх зүй танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулахад тэргүүн байрт О.Энхтөр, дэд байрт Н.Цэндээхүү, гутгаар байрт Ж.Галсанжамц, тусгай байрт Н.Лхагвадаш шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнуулсан байна.
Автотээврийн салбарын 90 жилийн ойн медалиар Есөнбулаг сумын иргэн Б.Даваажаргалыг шагнажээ.
"Хууль бидний амьдралд" сургалт боллоо | ||
Үзсэн: 1458 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.