Шууд Chart

Далай лам Монголын асман лам нарыг шүүмжлэв

2010-01-11 00:39:52

Бодгая нь бурхан Буддагийн гэгээрсэн газар хэмээн алдартай бөгөөд энэ жил их багшийн сургаалыг сонсохоор дэлхийн өнцөг булан
бүрээс 30.000 хүн цугларчээ. Энэ удаагийн Далай ламын сургаалын онцлог нь тэрбээр орхимж нөмөрсөн
хуурамч лам нарыг хурцаар шүүмжилсэн явдал байлаа. Иймэрхүү хуурамч хуврагууд бурхан тэнгэрээс тусламж дэмжлэг гуйж
байгаа хүмүүсийг төөрөгдүүлж байгаа тул орхимжоо тайлж хаяхыг тэднээс хатуу шаардсан байна. Өнгөрсөн сард Австралийн
Мельбурнд болсон “Дэлхийн шашин шүтлэгийн парламент” олон улсын форумд оролцон Бирмийн лам хуврагуудтай уулзаж
ярилцаад Далай ламын хилэн бадарсан юм байна.

“Би Бирмийн лам нарт хүндэтгэл үзүүлэн ёсолсон. Харин тэд ярилцаж суухдаа бид хэдийгээр Будда хэмээх нэгэн багшийн шавь нар ч хоорондоо төстэй зүйл ховор гэдэг юм байна. Энэ үгийг сонсоод сэтгэл өвдсөн. Хэдийгээр ялгаатай зүйл олон ч бид адилхан Винайн ёсыг сахидаг. Бид Санскритийн, тэд Тхеравадагийн Винайн ёсыг дагадаг. Манайд лам хуврагийн хийж болохгүй хориг цээр 253
байдаг бол тэнд 227. Би ялгааг нь тайлбарлаж өгтөл бирмчууд та нар бас Винайн ёс сахидаг юм уу гэж асууж байна.

 

М.СУГАР-ЭРДЭНЭ

Нийтэлсэн: Б.Багабанди

Далай лам Монголын асман лам нарыг шүүмжлэв  
Үзсэн: 1686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй