![](/uploads/201803/news/thumb/4c4fc5a303a08ba2479f6950f84e7861_x3.jpg)
Пакистан Улсын хууль сахиулах байгууллагууд тус улсаас АНУ-д суухаар саяхан томилогдсон Элчин сайд Али Жахангир Сиддикийг төрийн мөнгөнөөс олон сая ам доллар шамшигдуулсан хэрэгт холбогдуулан гадаадад зорчихыг нь хоригложээ. Үндэсний Хариуцлагын товчооны ажилтнууд өнгөрсөн долоо хоногт түүнийг байцааж, өөрийн эд хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлахыг шаардсан байна. Сиддик нь энэ сарын эхээр Элчин сайдаар томилогдсон бөгөөд 4 дүгээр сард албан ёсоор ажлаа эхлэх төлөвлөгөөтэй байсан юм.
Тэрээр өмнө нь хөрөнгө оруулалтын компанийг удирдаж байхдаа сая сая хувьцааг зах зээлийн үнээс хэтэрхий өндөр үнээр санхүүгийн болон засгийн газрын байгууллагуудад зарсан байж болзошгүй хэмээн мөрдөгч нар сэжиглэж байна. Сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд ба Засгийн газар алдартай бизнес эрхлэгчийн хүү Сиддикийг АНУ-д суух Элчид сайдаар томилсныг ихэд шүүмжилж байсан юм.
Пакистан Улс нь дэлхийн хамгийн их авлигад өртсөн улсуудын нэг бөгөөд 2017 оны Трансперэнси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индекст 180 орноос 116-д жагссан.
Пакистаны элчин сайд хөрөнгө шамшигдуулсан хэргээр шалгагдаж байна | ||
Үзсэн: 1007 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.