Авлигатай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Хонгконгийн Авлигын эсрэг бие даасан хороо гадаад улсуудын авлигатай тэмцэх байгууллагуудад туслахын тулд ажилтнуудынх нь мэдлэг чадварыг дээшлүүлэх тусгайлсан сургалтуудыг санал болгож байна.
Тус хорооны дарга Симон Пэх саяхан Хонгконгийн засаг захиргааны онцгой бүсэд суугаа 45 консулын газрын 50 гаруй төлөөлөгчтэй уулзахдаа хотын авлигын нөхцөл байдал манай хорооны бүрэн хяналтад байгаа хэмээн мэдэгдсэн байна. Олон улсын байгууллагууд Хонгконгийг дэлхийн хамгийн “цэвэр” газар хэмээн үнэлдэг.
Ноён Пэх НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг хэрэгжүүлэх ажлын хүрээн дэх “Бүс ба Зам санаачилга”-ын дагуу тус хороо нь энэхүү санаачилгын гишүүн гурван улсын авлигатай тэмцэх газруудын дарга нар руу сургалт зохиох, зөвлөгөө өгөх чиглэлд хамтран ажиллах саналаа хүргүүлсэн хэмээн хэлжээ.
10 гаруй жилийн өмнө тус хороо нь “Авлигын эсрэг судалгааны төв” байгуулж байсан бөгөөд саяхан нэрийг нь өөрчилж “Авлигын эсрэг судалгаа ба олон улсын сургалтын төв” болгосон нь дээр дурдсан үйл ажиллагааны зорилготойгоо нийцүүлсэн явдал аж. Хорооны 3 хэлтсийн ажилтнууд энэхүү сургалтын төвдөө ажиллаж, хоёр талын харилцан ашигтай хэрэгцээнд суурилсан сургалтуудыг өөр орны авлигатай тэмцэх байгууллагуудад зориулан тусгайлан боловсруулна.
Хорооны энэхүү санаачлага нь дан ганц “Бүс ба Зам санаачлага”-ын гишүүн орнууд төдийгүй бусад хэрэгцээ шаардлагатай орнуудад ч мөн хамааралтай.
Хонгконгийн авлигын эсрэг байгууллага олон улсын сургалт зохион байгуулна | ||
Үзсэн: 1309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.