Шууд Chart

Мазаалайг хамгаалах ажлын хэсэг хуралдлаа

2013-12-18 11:06:42

БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан Мазаалай баавгай хамгаалах ажлын хэсэг 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг дүгнэж, цаашид хийх шаардлагатай ажлын талаар  хэлэлцлээ.

 Судалгаа шинжилгээний ажлын хүрээнд хөдөлгөөн мэдрэгч автомат камерын тусламжтайгаар тоо толгойд мониторинг хийх ажил эхэлсэн бөгөөд энэ нь мазаалай төдийгүй бусад нэн ховор, ховор амьтдын бүртгэл судалгаа, байгаль хамгаалагчдад хяналт шалгалт явуулахад ч ач холбогдолтой болох аж.
 
МУИС, ШУА-ийн Биологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллагууд мазаалайн гол идэш тэжээл болох бажууны өсөлт, ургалтын онцлог, мазаалайн шилжилт хөдөлгөөн зэрэг судалгааг гүйцэтгэж байна.  
Мөн “Үндэсний бахархал мазаалай”, “МАМА” ТББ, иргэд, ААН-ын оролцоотой нийт 20 тн нэмэлт тэжээлийг 28 цэгт тараан байршуулжээ. Мөн тэжээлийн 13 , тэжээл нөөцлөх сав шинээр байршуулжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Мазаалайг хамгаалах ажлын хэсэг хуралдлаа   
Үзсэн: 1079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй