![](/uploads/201312/news/thumb/fff363fee21f1cf18103dba902b3206c_x3.jpg)
Найз залуудаа зодуулж амиа алдсан 21 настай Ц-г элэгний хорт хавдартай байсан тул элэг нь задарч, өвчнөө дийлээгүй гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан талаар мэдээлэл түгээд байгаа.
Энэ талаар шүүх эмнэлгийн олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Шинжээчийн албан ёсны дүгнэлт үдээс хойш гарна. Бид урьдчилсан байдлаар ямар нэгэн мэдээлэл түгээх, хамаатан саданд нь хэлэх эрх байхгүй. ” гэсэн хариулт өглөө.
Одоогоор сэжигтэн Г.Алтанхүүг цагдан хориод байгаа бөгөөд хамаатан саднуудын зүгээс батлан даалтад гаргах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн ч хэрцгийгээр хүний аминд хүрсэн этгээдийг шүүхийн шийдвэр гартал батлан даалтад гарахыг хориглодог аж.
Түүнчлэн хохирогч эмэгтэйн хэрэг дээр Хүний эрхийн хуульч М.Ичинноров стратегийн өмгөөлөл үзүүлэхээр ажлаа эхлүүлээд байгаа. Тэрбээр урьд нь энэ төрлийн дөрвөн өмгөөллийг амжилттай хийж байсан туршлагатай гэдгээ мэдэгдсэн байна.
Стратегийн өмгөөлөл нь нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө хийгддэг өмгөөллийн төрөл юм.
Энэхүү өмгөөлөл хөгжсөн улс оронд нийгмийн амьдралд бүтээлч үйл ажиллагаа болон хувирч, олон хүний эрх ашгийг хөндсөн асуудлууд шударгаар шийдвэрлэгдэн хүний эрх, эрх чөлөө жинхэнэ ёсоор хангагдах бодит боломж бүрддэг байна.
Стратегийн өмгөөлөл нь шүүх хуралдааны танхимд явагдаж, шүүхийн шийдвэрийн хүчээр зөрчигдсөн эрх сэргээн тогтоогдох төдийгүй хууль сахиулах байгууллагын тогтолцоогоор барахгүй хууль тогтоох үйл ажиллагаанд нөлөөлөх асар их чадамжийг агуулдаг аж.
Г.Алтанхүүд зодуулж нас барсан эмэгтэйн шүүх эмнэлэгийн дүгнэлт өнөөдөр гарна | ||
Үзсэн: 5973 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.