Шууд Chart

Өнөөдөр спортын сэтгүүлчийн өдөр

2013-07-02 13:23:34

Өнөөдөр олон улсын спортын сэтгүүлчдийн баярын өдөр тохиож байна. 1924 онд Парис хотноо байгуулагдаж байсан олон улсын спортын холбооноос гаргасан шийдвэрийн дагуу жил бүрийн долдугаар сарын 2-ны өдрийг дэлхийн спортын сэтгүүлчдийн баярыг өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

Өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрт мянга мянган спортын сэтгүүлчид  сонин хэвлэл, радио, телевиз, интернэтээр дамжуулан спортын уралдаан тэмцээн, спортын салбарт тулгамдсан мэдээ мэдээллийг  олон нийтэд түгээсээр байна.
Манай улсын хувьд  1996 онд анх удаа спортын сэдвээр нийтэл, нэвтрүүлгээ бэлтгэдэг сэтгүүлчдэд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны үнэмлэх гардуулан өгч байсан түүхтэй бөгөөд олон улсын сэтгүүлчидтэй мөр зэрэгцэн ажиллаж, ард түмэндээ спортын мэдээ мэдээлийг цаг алдалгүй хүргэж байдаг манай спортын сэтгүүлчид ч бас энэ өдрийг мөн тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
 
Их спортын ялалт, ялагдал бүрт тамирчид, спортынхонтойгоо хамтдаа давж, унаж ирсэн “Спортын дууч”, спортын сэтгүүлчдэдээ баярын мэнд хүргэе.
Нийтэлсэн: Мөнхөө

Өнөөдөр спортын сэтгүүлчийн өдөр   
Үзсэн: 3045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй