![](/uploads/201804/news/thumb/8c3fd2cfa7a755b19cf72a7b770b7751_x3.jpg)
Эдийн Засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас (OECD) Швейцари улсыг гэмт хэргийн мэдээлэгчийг хамгаалах болон компаниудад чанга ял хүлээлгэх эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй гэв.
Тус улс нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд авлигын 11 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь авлигад өртөх эрсдэл өндөртэй эдийн засгийн хувьд хангалтгүй тоо аж. Эдийн засгийнх нь 62.9 хувь экспортоос бүрддэг бөгөөд санхүүгийн гүйлгээнүүд, түүхий эд, метал, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг гадагш ихээр гаргадаг нь гадаадын төрийн албан албан хаагчдад хахууль өгөх эрсдэл дагуулдаг байна.
Тус улсад гэмт хэргийн мэдээлэгчийг хамгаалах эрхзүйн орчин бүрдээгүйн улмаас хүмүүс мэдээлэл өгдөггүй тул засаж сайжруулах чиглэлээр OECD мөн хэд хэдэн зөвлөгөө өгчээ. Мөн авлигын хэрэгт холбогдсон тохиолдолд төлөх торгуулийн дээд хэмжээ 5.3 сая ам доллар байгааг нэмэгдүүлэхгүй бол том компаниуд хялбархан мултрах магадлалтай гэжээ.
Түүнчлэн OECD тус тайланг бэлтгэхийн тулд холбогдох байгууллагуудаас мэдээлэл цуглуулахад асар бэрхшээлтэй байсныг онцолсон бөгөөд цаашид мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр ажиллах ёстойг сануулжээ.
OECD харин тус улсын гадаадын төрийн албан хаагчидтай холбоотой авлигын хэргүүдэд идэвхтэй ажиллаж байгааг сайшаасан байна. 2011 онд мөнгө угаах болон гадаадын хээл хахуулийн хэрэгт 24 хэрэг шалгаж байсан бол энэ тоо 2016 онд 136 болж өсчээ.
OECD: Швейцари улс авлигын эсрэг эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай | ||
Үзсэн: 1343 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.