Шууд Chart

Хятадын олимпийн хорооноос мэдэгдэл хийлээ

2013-12-18 12:07:13

Бээжин болон тус хотын хөрш Жанчхүү буюу Хаалган хот 2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байна гэж Хятадын Олимпийн хорооноос мэдэгдлээ.

Тус хоёр хотыг нэр дэвшүүлсэн захидлыг Олон улсын олимпийн хороонд (ОУОХ) Хятадын Олимпийн хороо илгээжээ.
Эрх авах төлөвлөгөөний дагуу, Бээжинд мөсний тэмцээн зохион байгуулах бол Жанчхүүд цасны спортын тэмцээн болно.
Бээжин 2008 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулсан ч Хятадын нэг ч хот өвлийн олимпийн наадмыг урьд нь зохион байгуулж байгаагүй юм. 2015 оны долоодугаар сард хийх ОУОХ-ны ерөнхий хуралдааны үеэр 2020 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хотыг сонгоно.
Хэрвээ Хятад улс энэ эрхийг авч чадвал Азид олимпийн наадам гурав дараалан болох юм.
2018 оны өвлийн олимпийн наадам Өмнөд Солонгосын Пёнчан хотод, 2020 оны зуны олимпийн наадам Японы нийслэл Токио хотод болохоор болсон билээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хятадын олимпийн хорооноос мэдэгдэл хийлээ  
Үзсэн: 1033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй