Шууд Chart

Сансрын хог хаягдлыг цуглуулах төхөөрөмжийг дэлхийн тойрог зам руу илгээжээ

2018-04-03 15:54:19

Их Британийн сансар судлалын агентлаг 100 кг жинтэй "Remove Debris" нэртэй сансрын хог хаягдал цуглуулагч төхөөрөмжийг дэлхийн тойрог замд илгээсэн байна. Хэлбэр, хэмжээний хувьд жижиг хэмжээтэй хиймэл дагуул хэлбэртэй энэ төхөөрөмж нь хог хаягдлыг хянах системээр тоноглогдсон бөгөөд ерөнхийдөө шүүрдэх маягаар хогийг цуглуулах гэнэ. Өнгөрсөн даваа гарагт "Space X" компанийн бүргэд 9 нэртэй пуужингаар хөөргөсөн уг төхөөрөмж нь ирэх лхагва гарагт олон улсын сансрын станцад хүрэх юм. Харин тэнд ажиллаж байгаа сансрын нисгэгчид болон судлаачид ирэх 5 дугаар сард уг төхөөрөмжийг туршиж үзэхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар сансарт байгаа хог хаягдал болон түүнд хамаарах 25 мянган үйрмэг хэсгүүд байдаг хэмээн эрдэмтэн судлаачид өгүүлж байна. Хаягдсан, мөргөлдсөн сансрын хөлгүүдийн эд юмс гэх мэтээс бүрдэх сансрын хог хаягдлыг дэлхий дээр байгаагаар төсөөлвөл 7500 орчим тонн хүрэх юм байна.

Энэ ажиллагаа нь нийтдээ 13 сая америк долларын өртөгтэй бөгөөд сансар судлалын салбарт нүүрлээд байгаа хамгийн том аюул болох сансрын хог хаягдлыг цэвэрлэх, чөлөөлөх ажлын хүрээнд хийгдэж байгаа томоохон төсөл юм.

Мөн Япон улсын сансрын агентлаг  "Remove Debris" төхөөрөмжтэй адил төрлийн төхөөрөмжийг боловсруулж байна. Тус агентлагийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, эхний туршилтаар 300 метрийн урттай тор ашиглах бөгөөд соронзон шинж чанартай тор нь задгай сансарт хөвж байгаа хог хаягдлыг өөртөө татах замаар хогийг цэвэрлэх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сансрын хог хаягдлыг цуглуулах төхөөрөмжийг дэлхийн тойрог зам руу илгээжээ  
Үзсэн: 1763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй