БНХАУ-ын Шанши хотын орлогч дарга Жанг Жонгшэнг-ийг 160 сая ам.долларын хахууль авсан хэрэгт буруутган, цаазын ял сонсгосон байна. Түүний хувьд давж заалдаж болох бөгөөд цаазын ялыг хэвээр үлдээх эцсийн шийдвэрийг Дээд шүүх нь гаргах юм байна.
Төрийн албанд 40 гаруй жил ажилласан, одоо 65 настай Жанг-ийг тус улсын Намын хяналтын хороо 2014 оноос эхлэн шалгажээ.
Шүүх түүнийг 1997-2013 оны хооронд компанийн захирал нараас 1 тэрбум гаруй юань хахуулд авч, хариуд нь нүүрс олборлох зөвшөөрөл олгодог байсан гэжээ. Мөн түүнийг 130 сая юанийн хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байсан гэж шүүхийн шийдвэрт тэмдэглэжээ.
Түүнчлэн хахууль авсан хөрөнгөө улсад эргүүлж тушаагаагүй гэж бичсэн байна.
Хятадын нүүрс олборлодог томоохон хотын орлогч даргыг хахууль авсан хэрэгт цаазын ял оноолоо | ||
Үзсэн: 1105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.