“Гудамж” төслийн хүрээнд энэ онд нийслэлийн авто замын 18 уулзварыг өргөтгөн шинэчилсэн. Эдгээрээс хамгийн сүүлд циркийн арын уулзварын зам барилгын ажил дууссан юм. Харин өнөөдөр тус уулзварын орчны тохижилтын ажил бүрэн дууслаа.
Циркийн арын уулзвар өмнө нь зорчих хэсгийн талбай бага, хөдөлгөөний зохион байгуулалт буруу, тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохионы зохицуулалтгүй байсан учраас нэлээд түгжрэл үүсч, тээврийн хэрэгсэл мөргөлдөж, шүргэлцэх тохиолдол цөөнгүй гардаг байсан. Тэгвэл энэхүү өргөтгөл шинэчлэлийн ажлаар нийт 5650 ам метр талбайд зам барилгын ажил хийж, хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулан авто замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн хийж гүйцэтгэлээ.
Мөн зарим зорчих хэсгийн хөдөлгөөний чиглэлийг өөрчилж, шинээр хайс хашлага барьж, гэрлэн дохионы зохицуулалттай болгосон юм. Ингэснээр тус уулзвараар зорчих тээврийн хэрэгслийн түгжрэл мэдэгдэхүйц буурснаас гадна явган зорчигчид замын хөдөлгөөнд соёлтой оролцох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна.
Энэхүү уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Эм Си Пи Си” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Велдедлайне Монголиа” ХХК гүйцэтгэжээ.
Энэхүү уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Эм Си Пи Си” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Велдедлайне Монголиа” ХХК гүйцэтгэжээ.
Циркийн арын уулзварын тохижилтын ажил дууслаа | ||
Үзсэн: 1348 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.