Шууд Chart

Гэмт этгээдүүдийг шуурхай илрүүллээ

2018-04-05 15:59:08

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Дорнод аймгийн төвд бусдын орон байранд 7 удаагийн үйлдлээр хууль бусаар нэвтэрч, иргэдийн эд зүйлсийг хулгайлсан иргэн З, Н нарын хэргийг илрүүлэн шалгаж байна.

Дээрх хүмүүсийг Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс баривчлан шалгахад сэжигтэн З өмнө нь 3 удаагийн ял шийтгэл эдэлсэн, мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс хүчингийн гэмт хэрэгт, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэсгээс танхайн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан, сэжигтэн Н нь Дундговь аймагт 4 удаагийн орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж яллагдагчаар татагдан байцаагдаж байхдаа оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүд болохыг Эрүүгийн цагдаагийн тасгаас шалгах явцад тодруулаад байна.

Гэмт этгээдүүдийг Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хулгайн болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа тул Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн дараах сэрэмжлүүлгийг ард иргэддээ хүргэж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сүүлийн үед аймаг орон нутаг дамжин гэмт хэрэг үйлддэг этгээдүүд илэрч байна. Манай аймаг нь зүүн аймгуудын төв магистрал замд холбогдсон Хэнтий, Дорнод аймгуудруу ирж очихдоо дамжин өнгөрдөг уулзвар тул иргэд маань гэр орноосоо гарахдаа хаалгаа байнга бат бөх найдвартай цоож, цуургатай байлгах, байшингийн цонхондоо төмөр хаалт хийх, гэр хороололд байгаа айлууд хөрш айлдаа гэр орноо захиж байх, хөршүүд бие биенийхээ эд хөрөнгийг хайрлан хамгаалахад харилцан туслалцаа үзүүлж байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР


Гэмт этгээдүүдийг шуурхай илрүүллээ  
Үзсэн: 1721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.94.xxx] 2018-04-05 16:16
Хэрэвээ хэвлэл мэдээлэлд юм бичсэн бол үг үсгийн алдаа утга найруулгыг нь анхаарч баймаар юм,ядаж гарчигаа зөв бичиж болноодоо.

Бидэнтэй нэгдээрэй