Шууд Chart

Энэ онд 71 сэтгүүлч амиа алджээ

2013-12-18 16:43:54

Дэлхий дахинд барьцаалагдаж хулгайлагдсан сэтгүүлчдийн тоо өмнөх жилийнхтэй харьцуулахад 2013 онд хоёр дахин нэмэгджээ. 

Харин амиа алдсан сэтгүүлчдийн тоо 20 хувиар буурсан гэсэн үзүүлэлт гарчээ. “Хил хязгааргүй сурвалжлагчид” холбооны судалгаагаар дэлхий дахинд 2013 онд албан үүргээ гүйцэтгэж явсан 71 сэтгүүлч амиа алджээ. Түүнчлэн 87 сэтгүүлч хулгайлагдсан нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 129  хувь илүү байна. Харин 178 сэтгүүлч хоригдож байна гэж тус холбооны тайланд тусгажээ. 

Сэтгүүлчдийн хувьд хамгийн аюултай улс орон Сири, Сомали, Пакистан зэрэг орнууд хэвээр байсаар байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Энэ онд 71 сэтгүүлч амиа алджээ  
Үзсэн: 3133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй