Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Газар ивээл” УТҮГ-т “Мах махан бүтээгдэхүүн цэвэрлэх, ангилах, савлах” цех ашиглалтад ороход бэлэн болоод байна.
Байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангах, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн авах, төсвийн хөрөнгийг ариг гамтай, хэмнэлттэй зарцуулах зорилгоор уг цехийг нээж байгаа аж.
Цех эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийг түшиглэн үйл ажилаагаагаа явуулах бөгөөд ангийн албан хаагчдын болон ялтан, сэжигтний хоол хүнсний мах, махан бүтээгдэхүүн /цувдай/-ийг дахин цэвэрлэж ангилан эрүүл ахуйн болон чанарын стандартад нийцүүлэн зориулалтын сав баглаа боодолтойгоор хорих анги, салбар нэгжүүдэд нийлүүлэх юм байна.
Махан бүтээгдхүүний цех ашиглалтад орлоо | ||
Үзсэн: 1142 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.