Шууд Chart

Саудын Арабын авлигатай тэмцэх байгууллага доод түвшний авлигын хэргийг шалгана

2018-04-06 11:17:12

Засгийн газрын авлигын эсрэг компанит ажлын хүрээнд өнгөрсөн жил улс төр, бизнесийн элитүүдийг хамруулсан бол үргэлжүүлэн доод түвшний авлигын гэмт хэргийг шалгана гэж Саудын Арабын прокурорын газар өнгөрсөн мягмар гарагт мэдээлсэн байна.

Прокурор Шейх Сауд ал-Можебын телевизэд өгсөн ярилцлагаар, энгийн авлигын хэргүүд байгаа учраас кампанит ажил удаан хугацаанд үргэлжлэн явагдах бөгөөд авлигын хэргүүд нэг мөр байхгүй болох хүртэл үйл ажиллагаагаа зогсоохгүй гэжээ.

Өнгөрсөн 11 дүгээр сард ханхүү Мохамед бин Салманы зарлигаар эрх бүхий байгууллагууд хааны гэр бүлийн гишүүд, төрийн өндөр албан тушаалтан, бизнес эрхлэгч нарыг Ритз-Карлтон зочид буудалд хорьж, байцаасан юм.

Хоригдсон хүмүүсийн дунд олон улсад нэртэй хөрөнгө оруулагч хунтайж Алвалид бин Талал байсан бөгөөд тэр Засгийн газартаа 100 сая ам.доллар хураалгах тохиролцоо хийж, суллагджээ.

Кампанит ажлын хүрээнд ямар асуудлаас болж, бас санхүүгийн ямар тохиролцоо хийсэн нь одоо хүртэл нууц хэвээр байсаар байна.


Саудын Арабын авлигатай тэмцэх байгууллага доод түвшний авлигын хэргийг шалгана  
Үзсэн: 2071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.42.xxx] 2018-04-06 14:20
манайд бас доод тушаалын инженер,мэргэжилтэнгүүд авлигад их идэгдсэн,улаан цайм гар хардаг болоод удаж бна шүү АТГ
Зочин [66.181.186.xxx] 2018-04-06 13:40
Монголд ардын хяналт гэдэг ч юм уу баг байгуулж өргөн шалгалт хийж төрөө цэвэрлэх цаг болчихоод удаж байна. Хүсэхгүй байна

Бидэнтэй нэгдээрэй