Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымын 2018 оны 04 дүгээр 06-08-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Энэ үеэр Замын цагдаагийн албанаас хөдөлгөөн зохион байгуулалт хийж, зарим зам гудамж, талбайд хэсэгчилсэн байдлаар богино хугацаанд хамгаалалт хийх тул эрхэм жолооч, иргэд та бүхнийг хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөн зохицуулагч алба хаагчийн дохио зааварт хүндэтгэлтэй хандаж соёлтой зорчихыг уриалж байна.
Мөн жолооч та бүхэн “Авто радио-96,3” ФМ дээр сувгаа тааруулан замын хөдөлгөөн зохицуулалтын талаарх мэдээллийг тогтмол аваарай.
Зарим автозамын хөдөлгөөнийг түр хаана | ||
Үзсэн: 1538 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.