Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно...

2018-04-08 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 8. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 23. Адъяа гараг. Суулга одтой, долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр.

                          Барилдлага: Үхэх
                          Шүтэн барилдлага
: Хурьцахуй
                          Суудал: 
Төмөр

Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. 15:18 цагт сар тал болно. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хэрвээ танд дотроосоо авч хаях ямар нэгэн зүйл байгаа бол одоо сэтгэл хөдлөл нь хэт хэтэрсэн маргаан, хэлэлцүүлэгт оролцох цаг биш. Танд гэж хэлэхэд та бусдад санал бодлоо болон төлөвлөгөөгөө шахах гэж оролдвол эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг сайн анхаараарай. Хувийн болон бизнесийн түншийн тань яриа хэлэлцээр хурдан бас ширүүн болж өнгөрч магадгүй. Хэдийгээр зарим нэг санал зөрөлдөөн гарах ч хоёр талын зорилгоо хэлэлцэх, ижилхэн зорилго өөд амь бие, сэтгэл зүрхээ зориулах зэрэгт таарсан үр бүтээлтэй цаг хугацаа байх болно.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр хэтэрхий олон саад бэрхшээлд хутгалдах гэсний хэрэггүй. Өөртэйгөө холбоотой бүх хүмүүстэй харилцаагаа сайжруулахад хичээл зүтгэл гарга. Ингэснээр та амьдрал тань дээшилж байгааг мэдрэх болно. Сэтгэлийн тань гүнд байгаа сэтгэл хөдөлгөсөн асуудлуудтай нүүр тулснаар ой тоонд шингэсэн өнгөрсөн хэрэгт шийдэл олж, шинэ чадвараа хүлээн зөвшөөрүүлнэ. Хэдийгээр таны олон зоригтой санаанууд уран сэтгэмжийн шинжтэй ч өөрийн санал бодол, төлөвлөгөөгөө бусдад үзүүлэхэд тодорхой бус байдлыг нь төсөөлөх боломж олгоно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Оюун санаагаа дахин цэнэглэх, урам зоригоо сэргээх арга замыг олох хэрэгтэй. Залбирал бясалгал нь танд өдөр бүр дарамттай санагддаг стресстэй амьдралыг тань тэнцвэржүүлэхэд тусалж чадна. Зарим нэг хүний хувьд мөргөл үнэхээр ашигтай. Шинэ хүмүүстэй уулзаж сэтгэлээ хуваалц. Таны сайн сайхан сэтгэлийг зовоодог зүйлийг хэрэглэхээс болгоомжлох хэрэгтэй. Зөн совингоо сонсож, өөрийн биедээ эрүүл мэндээ хамгаалах дохио өг. Юу дутуу байгааг шалгаж, илүү том гэрэлтэй ирээдүй өөд тэмүүл.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Од гарагсийн эерэг чиг хандлага идэвхэжсэнээр танд хүрэх ёстой бодит зорилго хүслийн мэдрэмж төрнө. Тантай уулзсан хүмүүс онцгой хүслийг тань биелүүлэхэд чухал ач холбогдолтой тусламж үзүүлж тус болох юм. Тиймээс нээлттэй байж шинэ найз нөхөд холбоог хүлээж ав. Олон нийттэй харилцдаг эсвэл гүйцэтгэгч засаглалын хүмүүс таныг өндөр ажилд сонгогдох ёстой хүн гэдгийг тань сануулах болно. Энэ онцгой оройг найзуудтайгаа эсвэл хайртай хүнтэйгээ амьдралын сайн сайхныг магтан тэмдэглэ.


АРСЛАН (7/23-8/22)   

Гэр бүлээрээ цуглах хөгжилтэй байх бөгөөд хүн бүхэнд баяр баяслыг авчирна. Гэрийн хүний тань гэнэтийн бэлэг таны царайд инээмсэглэл тодруулах болно. Амралтаараа аяллаар явах төлөвлөгөө зохиоход, богино хугацаатай хөгжилтэй сургалт дамжаандбүртгүүлэхэд яг тохирсон цаг. Гадаад орны уламжлалт ёс заншлыг судалснаар танд маш тустай байх болно. Өнөөдөр бүх зүйлд шударга ханд. Та үр шимийг нь хүртэх болно. Сайн санаат найзууд тань танд чадахаасаа илүүг амлах магадлалтай. Тиймээс тэдэнд их найдах хэрэггүй.


ОХИН (8/23-9/22)

Хэрвээ та дотнын хүмүүстэйгээ харилцан ажиллаж чадвал дүгнэлтэнд хүрч дэмий юманд санаа зовж байснаа ойлгоно. Хамаатан садангуудтай эхлүүлсэн маргаан хурдан амархан хүрээгээ тэлж сэтгэлийн хөөрөлтэй зөрөлдөөн болж мэднэ. Мөн сэтгэл зовоосон толгойны өвчнүүд гарч ирэх болно. Аз жаргалтай эв найртай байж харилцаагаа хэвээр нь хадгалахын тулд хичээл чармайлт гарга. Хэрэв боломжгүй бол ядаж таагүй нөхцөл байдал, ядаргаатай хүмүүсээс зугтаж өөрийгөө хамгаал.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Гэр болон гэр бүлтэй тань холбоотой асуудлууд анхаарал хандуулахыг шаардана. Худалдаж авах, зарах, түрээслүүлэх, зээлэх зэрэг өмч хөрөнгөтэй тань холбоотой ажил хэрэг явагдана. Зарим нэг тань өөр тийшээгээ нүүх болно. Энэ удаа байрандаа шинэ засвар хийх шинэчлэх санхүүгийн асуудлаа шийдэх зэрэгт яг тохирсон үе. Та магадгүй сууж буй орон сууц гэрээ өргөтгөх тухай бодож байгаа байх.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Муу мэдээ эсвэл үүссэн таагүй нөхцөл байдлаас болж найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ тангараг тасрах гэнэтийн тааламжгүй байдал бий болж болзошгүй. Эвлэршгүй байдал үүсэхээс зайлсхийж, аль болох буулт хийхийг хичээ. Ингэвэл бүх зүйл хэвэндээ орох болно. Хэцүү байсан ч тэвчээртэй дипломатч байхыг хичээгээрэй. Тусламж үзүүлэхэд бэлэн байгаа хэн нэгнээс холдож хөндийрөх хэрэггүй.


НУМ (11/22-12/21)

Чимээгүй өдөр танд айлчлан ирж байна. Та өөрийн оюун ухаан, бие, сэтгэл зүрхээ дахин цэнэглэх орон зайг олох болно. Тогтворгүй, сандарч мэгдсэн байдал эрүүл мэнд, биеийг тань тойрон эргэлдэнэ. Гэхдээ энэ нь үнэтэй, ярвигтай хоолны дэглэм эсвэл дасгалын программыг шүүрч ав гэсэн үг биш. Зарим нэг зүйл харин ч аюултай байж мэднэ. Хэрвээ дарамттай үүрэг хариуцлага тань нөмрөн ирж байгаа бол өөртөө үүнийг цагт нь хийж дуусгана гэж амла.


МАТАР (12/22-1/19)

Энэ амралтын өдрөө амарсан юм шиг өнгөрөө. Танд хангалттай их энерги, эрч хүч байхгүй тул энэ үед цагийг амар тайван, даруухан амар. Өдрийн ихэнхийг ганцаараа өнгөрүүлбэл сайхан байх тул, өөрийгөө ямар нэгэн үүрэг хариуцлага, ажил хэрэгтэй хутгалдуулах гэсний хэрэггүй. Өөрийн бодлоо бичин, оюун санааныхаа хэдэн асуултанд хариул. Хэрвээ гэв гэнэт эрч хүчээр оргилбол ил захидал бичиж, хүмүүс рүү явуулах ёстой бэлэгнүүдээ боо. Замд тохиолдох саад бартаа бүрийг төлөвлөж, хүмүүсийг сэтгэлээр унагахгүй байх тал дээр анхаараарай.


ХУМХ (1/20-2/18)

Амралтын энэ өдөр аз жаргал бялхана. Хайр дурлалын амьдрал эрч хүчээр бялхана. Өөрийн дотоод сэтгэлээ уудалж, энэрэнгүй хайрыг бэлэглэ. Хамтдаа амьралаа хэрхэн зохиох талаар ярилцаж, салхинд гарч тансаг буудалд хосуудын өрөө захиалах зэргээр цагийг хөгжилтэй өнгөрөөх төлөвлөгөөгөө гаргаарай. Харин ганц бие бол олон нийтийн томоохон хэмжээний арга хэмжээнд оролцоно. Найзуудтайгаа клуб орох юмуу гэр бүлийн найр наадамд очих замдаа та хэн нэгэнтэй учирна. Тиймээс сайхан хувцаслаж, өөрийгөө хэн гэдгийг харуул. Харин та ажлын ачаалал ихтэй байгаа бол эрүүл мэнд муудаж болзошгүй. Иймээс сайн амрахыг зөвлөж байна.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр та үнэхээр идэвхтэй, хүчтэй байна. Учир нь од эрхэс хувийн зан чанарын тань ивээж байна. Өөрийн уран сэтгэмж, төсөөллөө чөлөөтэй байлгахыг зөвшөөр. Энэ арга нь таныг эерэг нөхцөл байдал руу хөтөлнө. Ирээдүйд яахаа мөрөөдөж санаандаа төсөөлөх нь их сайхан, үр бүтээлтэй зүйлс. Тиймээс оюун ухаандаа бодит байлгахыг хүсэж байгаа зүйлээ бүтээ. Сайхан аз завшаан ирнэ гэдэгт найдаж болно. Таны биелүүлэхийг хүссэн зорилго тань улам өндөр болох ба хүмүүсээс тусламж, дэмжлэг, зөвлөгөө асуух нь илүү амархан байж ч магад.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно...  
Үзсэн: 3851 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй