Шууд Chart

Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийллээс хамгаалах ажлыг эрчимжүүлнэ

2018-04-12 10:24:12

“Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээ эхэлсэнтэй холбогдуулан Хан-Уул дүүрэг Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс санаачлан тус дүүргийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, дүүргийн Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, “Айзароне” ХХК, Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсүүд хамтран “Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, халдлага, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах ажлыг эрчимжүүлэх” өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдын эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч нийт 5000 гаруй иргэд оролцсон юм.

Арга хэмжээг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нээсэн бөгөөд “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог”, “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Интернет, цахим тоглоомын зүй бус хэрэглээ, анхаарах асуудал, эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо”, “Цахлай төслийн танилцуулга” зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгчдээс “Хүүхдийг хүчирхийллээс ангид байлгах” талаар уриалга гаргасан байна.


Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийллээс хамгаалах ажлыг эрчимжүүлнэ  
Үзсэн: 1653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй