Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлагаар Швейцарийн хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгаллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний хоёрдугаар чуулганыг энэ сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Энэхүү чуулганаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн явц, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал талаар хэлэлцэж, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээг сайжруулах зорилготой юм.
Үндэсний чуулганд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Боловсрол, соёлын газрын дарга, цагдаагийн алба хаагчид зэрэг 200 гаруй төрийн албан хаагч оролцож байна.
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулган болж байна | ||
Үзсэн: 1406 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.