Шууд Chart

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдээ ганцааранг нь бүү орхи ...

2018-04-12 16:42:16

Та гэртээ хүүхдээ ганцааранг нь үлдээхдээ юу гэж захидаг вэ? “Танихгүй хүнд битгий хаалгаа тайлж өгөөрэй, цахилгаан хэрэгслүүдийг оролдож болохгүй, цонхны тавцан дээр гарч болохгүй” гэх мэтээр захиxдаа “Эдгээр үйлдлийг хийвэл ийм аюултай” гэдгийг хэлж өгдөг үү. Хэрэв үгүй бол хор уршгийг нь сайтар тайлбарлаж өгөөрэй, эцэг, эхчүүд ээ.

Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт гэртээ ганцаараа байсан хүүхдийг мэхлэн хулгай хийсэн хэрэг гарсныг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна. Тодруулбал, 9 настай хүү Г-г гэртээ ганцаараа байхад нь үл таних эрэгтэй хүн “Ахдаа ус хийгээд өгөөч” гэж хууран гэрт нь ороод алтан бөгж зэрэг эд зүйлийг нь хулгайлан гарч явжээ.

Иймээс эцэг, эх, асран хамгаалагчдад бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, гэртээ ганцааранг нь үлдээхгүй байх, үлдээсэн тохиолдолд аливаа гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй тайлбарлан ойлгуулж урьдчилан сэргийлэх арга замыг зааж өгч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдээ ганцааранг нь бүү орхи ...  
Үзсэн: 1866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй