МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 12 сарын 19-ний 11:00 цагт хуралдсан бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдорж, Үндэсний зөвлөлийн гишүүн Ч.Дамбажав, Д.Ганбат, Б.Ганболд, Д.Гантөмөр Ц.Гомбосүрэн, С.Цэрэндорж, Д.Гоошоохүү, С.Мягмар, Д.Сосорбарам, Ш.Батцэцэг нар оролцож, Б.Цэнддоо, А.Мөнхбат нар гадаадад ажлаар явсан тул чөлөөтэй, харин А.Арман ирээгүй юм.
Энэ хурлаар Ё.Батбаярыг МҮОНРТ-ийн дэд даргын албан тушаалд, УИХ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа МҮОНТ-ийн захирлын албан тушаалд сонгогдсон асуудлаар ярилцаж, МҮОНРТ-ийн цаашдын бодлого, зорилт, үндэсний хэв маягтай шинэлэг содон байдал бий болгож ажиллахыг зөвлөж дэмжлээ.
Харин Ч.Даваабаярын гомдолтой гэсэн өргөдлийг авч үзэж хэлэлцсэний үндсэн дээр тодорхой шийдвэр гаргах шаардлагагүй учир асуудлыг нэгэнт шийдсэн гэж үзлээ.
Мөн МҮОНРТ-ийн 2014 оны төсвийн байдал, жилийн тайланг хүлээж авч аудитын сонгон шалгаруулалт зарлах, 13 дахь сарын цалин буюу үр дүнгийн цалинг хэлэлцэж баталлаа.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдлаа | ||
Үзсэн: 1053 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.