![](/uploads/201312/news/thumb/6cec513a9a1cd7826f5f8d276f9b2c37_x3.jpg)
УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэж эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-ын тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнуудыг чуулганы нэгдсэн хуралдааны танхимд оруулж, санал хураалтын систем хэрхэн ажиллаж байгаатай өчигдөр танилцуулсан.
Хуралдаан зохион байгуулах хэлтсийн ажилтнууд гишүүдийн санал хураалтын yes, no болон үг хэлэх товчлууруудыг ажиллуулан хэрхэн саадгүй ажиллаж байгааг харуулсан юм. Хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид гишүүдийн санал хураалтын төхөөрөмжүүд 100 хувь саадгүй ажиллаж байгаатай танилцаж, гишүүдийн санал хураалтын товчлууруудыг шалгаж үзсэн юм.
Мөн энэ үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж гаргах хүртэл гишүүдийг хурууны хээгээр бүртгэх системийг ашиглахаа түр зогсоож, хуучин системээрээ явахаар шийдвэрлэсэн гэдгийг мэдэгдлээ.
Ирц бүртгэх машины ашиглалтыг хойшлууллаа | ||
Үзсэн: 1063 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.