![](/uploads/201312/news/thumb/6e52cfd3fe784126825bf86bdf38e91d_x3.jpg)
Дэлхийд алдартай Оросын хөгжмийн зохиолч Пётр Чайковскийн хөшөөг өчигдөр орой Каирт нээсэн бөгөөд Египетийн барималч Усама ас-Серуийн зохиосон хөгжмийн зохиолчийн баримал цээжийг дуурийн цэцэрлэгт босгожээ.
Египет, Оросын хоорондын дипломат харилцааны 70 жилийн ойг энэ онд тэмдэглэж байгаатай холбогдуулан Пётр Чайковскийн хөшөөг босгосон нь энэ юм. Усама ас-Серуийн зохиосон Египетийн нэрт зохиолч Тахе Хусейний хөшөөг Чайковскийн хөшөөг нээсэн өдөр Москвад дорнод дахины судлалын хүрээлэнд нээжээ.
“Хунт нуур”, “Нойрсож байгаа дагина” зэрэг балет Египетийн дуурийн ордны тайзнаа үргэлж дэлгэн тавьж байна.
Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хөшөөг босгожээ | ||
Үзсэн: 964 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.