Перу Улсын Ерөнхийлөгч Мартин Визкара Америкийн бүс нутгийн орнуудыг авлигыг үл тэвчих хандлагад тулгуурлан Авлигаас урьдчилан сэргийлэх бүс нутгийн түншлэлийг бий болгохыг санал болгосон байна.
Америк тивийн 8 дугаар чуулган дээр тэр авлигын эсрэг хамтын хүчин чармайлт гаргахыг чуулганд урилгаар оролцсон 20 улс орны төлөөлөгчдөөс хүсчээ.
Авлигын хэргийн улмаас өмнөх ерөнхийлөгч Педро албан тушаалаасаа огцорсон бөгөөд шинээр сонгогдсон ерөнхийлөгч Визкара илтгэлдээ төр, улс орны хөгжил дэвшил, ард олны аж амьдралд авлигын үзүүлдэг сөрөг үр дагаврыг анхааруулаад, ийм зүй бус зүйлийн эсрэг хамтдаа олон улсын хэмжээнд тэмцэх хэрэгтэй хэмээн хэлжээ.
Авлигын эсрэг бүс нутгийн түншлэл байгуулахыг санал болгожээ | ||
Үзсэн: 990 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.