Шууд Chart

Мэдээлэгчийн бодлогын үр дүнд 8 сая ам.долларыг эргүүлэн олжээ

2018-04-18 13:00:00

Нигери улсын “Мэдээлэгчийн бодлого” батлагдаж, хэрэгжиж эхэлснээр 8 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг эргүүлэн авч чадлаа гэж өнгөрсөн баасан гарагт болсон сургалтын үеэр тус улсын сангийн сайд хэлсэн байна.

Тус улсын “Мэдээлэгчийн бодлого” нь 2016 онд батлагдсан бөгөөд тэр нь төрийн байгууллагын санхүүгийн зөрчлийг олон нийтийн зүгээс мэдээлэх явдлыг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Түүнчлэн, төрийн албан хаагчдын үйлдсэн авлигын гэмт хэргийн талаар бат найдвартай мэдээлэл цуглуулах зорилготой ажээ.

Сургалтын төгсгөлд төрийн төв байгууллагаас гадна орон нутгийн байгууллагуудыг уг ажилд идэвхтэй оролцохыг уриалжээ.


Мэдээлэгчийн бодлогын үр дүнд 8 сая ам.долларыг эргүүлэн олжээ  
Үзсэн: 1859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй