Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2011 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монголчууд бид Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн түүхт ойгоо өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ.
Гурав дахь жилдээ нийт ард түмнээрээ ёслол төгөлдөр тэмдэглэж буй энэ өдрөөр улс, аймгийн алдар цолтой, өндөр чансаатай, хүчит бөхчүүдийн барилдаанд тухайн жилдээ гаргасан амжилтаараа эхний 128-д багтсан, шилдэг бөхчүүд хүч үздэг бөгөөд түрүүлсэн бөхөд тусгаар тогтнолын үнэ цэнийг бэлгэдсэн “Ерөнхийлөгчийн цом”-ыг гардуулж, цомыг үүрд хадгалуулдаг уламжлалтай.
Өнгөрсөн жилийн барилдаанд Монгол Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Монгол Улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэж байлаа.
Энэхүү барилдаан энэ сарын 29-ний өдрийн 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Үндэсний эрх чөлөөний өдрөөр 128 бөх барилдана | ||
Үзсэн: 1096 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.